Товч танилцуулага
Хөгжлийн Шийдэл төрийн бус байгууллага нь шинэлэг, үр дүнтэй, шилдэг шийдлээр өрх гэрүүдийн амьдралын чанарыг сайжруулж, өсөлтөд чиглэсэн бизнесийн чадавхийг бий болгох, байгаль орчинд ээлтэй нийгэм, эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилготой нийгэмд үйлчилдэг байгууллага бөгөөд 2008 оны 8 сарын 14 өдөр үүсгэн байгуулагдснаасаа хойш хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийнхөө хүрээнд харилцагч бүрийнхээ өсөлт, дэвшлийн хөшүүрэг нь болж, иргэд, бизнес эрхлэгчдийг дэмжих олон талын үйлчилгээг үр дүнтэй үзүүлж байна.

Малчин эмэгтэйчүүд өөрсдийн оролцоотойгоор асуудлаа шийдвэрлэнэ

Сургалтын оролцогч: Тунгалаг Ариунзаяа

Ханбогд сумын уугуул малчин, сумын шинэхэн бэр болон ирсэн эмэгтэйчүүд сургалтаар танилцсан.  Сумын малчин эмэгтэйчүүдэд гэр бүлтэй холбоотой бэрхшээл цөөнгүй тулгарч байна. Учир нь хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт хамруулах зорилгоор гэрийн эзэгтэй нар яалт ч үгүй төвд суурьших шаардлагатай болж байгаа. Энэхүү асуудлаас үүдэн гэр бүлийн харилцаа, мөнгө санхүү гээд мундахгүй асуудлууд үүсдэг.  Нэг ёсондоо 2 талд хуваагдан амьдрах шаардлагатай болж байгаан. Нөхрүүд маань мал дээр мал хуйгаа харгалзахаас өөр аргагүй. Мөн байнга нааш цааш эрж буцах гээд олон бэрхшээлүүдтэй бид нүүр тулж байна.

Энэ удаагийн сургалтаар бид өөрсдийн асуудлаа бага ч болов хөнгөвчлөх, шийдэх зорилгоор өөрсдөө санаачлан малчин айлуудыг интернэтэд холбох ажлыг хэрэгжүүлэхээр зорьсон.

Хөдөө гэр маань интернэтэд холбогдсоор бид хүссэн цагтаа нөхөр ар гэрийнхэнтэйгээ нүүр нүүрээ хараад ярих боломжтой болно. Ингэснээр олон давтамжтай ирж, буцах асуудлаа шийднэ гэж бодож байна. Гэр бүлийн харилцаа холбоо ч илүү сайжирна гэж харж байна.

Бидний хувьд өмнө нь төсөл бичиж байгаагүй. Анх удаагаа өөрсдөө төсөл бичиж үзлээ. Мэдээж анхлан бичсэн болохоор амархан байгаагүй, олон зүйлийг хийж сурдаг юм байна энэ хороонд. Тэгээд төслөө бичиж дуусаад харахад үнэхээр болдог юм байна, боломж байна гэдгийг мэдэрсэн. Гоё байлаа.

You may also like...