Товч танилцуулага
Хөгжлийн Шийдэл төрийн бус байгууллага нь шинэлэг, үр дүнтэй, шилдэг шийдлээр өрх гэрүүдийн амьдралын чанарыг сайжруулж, өсөлтөд чиглэсэн бизнесийн чадавхийг бий болгох, байгаль орчинд ээлтэй нийгэм, эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилготой нийгэмд үйлчилдэг байгууллага бөгөөд 2008 оны 8 сарын 14 өдөр үүсгэн байгуулагдснаасаа хойш хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийнхөө хүрээнд харилцагч бүрийнхээ өсөлт, дэвшлийн хөшүүрэг нь болж, иргэд, бизнес эрхлэгчдийг дэмжих олон талын үйлчилгээг үр дүнтэй үзүүлж байна.

Залуу эмэгтэйчүүд өөрөө өөртөө ажлын байр бий болгохыг эрмэлзэж байна.

Сургалтын оролцогч: Н. Өнөрзаяа

Сумын онцлогоос шалтгаалан залуу гэр бүлийн нөхрүүд нь урт цагаар, ээлжээр ажилладаг учраас ар гэрийн бүхий л ажлыг эмэгтэйчүүд маань хариуцан үлддэг. Нөгөө талдаа бидний насны залуу эмэгтэйчүүдийн хувьд ажил эрхлэхэд ажлын байр мөн олдоц муутай байдаг. Учир нь төрийн албанд ажиллагсдын тоо хязгаартай байдаг гэх мэт шалтгаанаас залуу, хөдөлмөрийн насны эмэгтэйчүүд гэртээ хүүхдээ харан суухаас хэтрэхгүй байгаа. Гэтэл тэдгээр эмэгтэйчүүдэд боломж, нөөц зөндөө байна.

Бид энэхүү 3 өдрийн сургалтын өмнөх бизнес санааны сургалтаар эдгээр эмэгтэйчүүд маань өөрсдөө өөрсдийнхөө асуудлыг шийдэн, хамтран бизнес эрхлэж, өөрсөддөө ажлын байр бий болгох боломж нээлттэй байгааг олж харсан. Ингээд энэхүү санаагаа бизнес төсөл болгохоор зорьсон.

Төслийн сургалтаас өмнө бид бас л хэт хийсвэрээр төсөөлсөн байсан гэдгээ сургалтаар юун түрүүнд мэдэрсэн. Яг төслөө бичээд ирэхээр санаа маань амьдрал дээр бууж, хэрхэн явах гарц маань тодорхой, бодитой болсон. Энэ удаагийн төсөл бичсэн нь бидэнд цаашид илүү том төсөл, хөтөлбөрүүдэд санал өгөх урам зориг, боломжийг нээж өгсөн.

You may also like...